Zahidal
2009 оны 03-р сарын 02 Нийтэлсэн BagalzuurSain bainuu? erhem and mini
Chinii bichsen zuilsiig olloo deerees unshlaa. oird ingej cham shig setgel huuruugui udsan baina. chi ter hunii shulgiig unshaad setgel sergesen bol harin bi chinii bichsen zuilsiig bas terhuu 2 murtiiig unshaad setgel ih hudulluu. ih saihan baina. nadad bol ih tom shagnal bolloo. uneheer goy medremj turj baina. bayarlalaa, humuus chamaig nurshsan baina gej bichjee. Bi tegj bodsongui Uchir ni bi ih muruuduh umiig durslen bodoh durtai. chinii buchsen zuils chini minii nudend haragdlaa. 30-40-ood onii amidral uzuulsen USA kino-n deer gardag shig.
Bi bas haaya tegj boddog. Chi zaaval Linken park-iin FIANT geed duug sonsooroi. yag l mongol baatarlag ter ueiig uzuulsen um shig. /ay ni/ Ulaanbaatariin amidraliig deerees ni haruulna. duunii ay ehlehed tsag hugatsaa uharch baishin barilga bagasch nar buruu ergen ih hureenii ue bolj, daraa ni mal belchin chinges haanii ued ochno. ter muchid neg uher teregtei tsuuvtur maltai ail nuuh agaad negen zaluu harhuu jiremsen ehneriin hamt aav eejteigee nuuj baina. daraa ni amidral urgeljilj ahuin ajlaa hiin jargaltai amidrach baital hutul davan ih haanii tug barisan 4 moriton davhin irj tsergiin zarlan huud surtei ugnu. Uunii daraa kadr soligdohod huugiin aav ni avdarnaasaa hoo huyag selem, num seltiig huudee 2 gardan uguh ba huu ni adis avna... Ter huug negen 10-td huvaariljee. tednii bag tseregt uuriin ueiin zaluuchiid baih ba tuudeg galaa toiron hooloo idej geriinhee tuhai huurnelden jargaltai baina. Tednii ahlagch bololtoi hazgar 40-50 ergem nasnii neleed zovlon uzsen ni ilerhii negen hun baih agaad tuhain bag tsergiin ahlagch ajee. dain tulaan ehlehees urid tedgeer 9 huug ahlagch uvgun yaj harvah, yaj dovtloh talaar gazar zuran nuguu hedee toiruulan zaaj baina. Daitah udur irjee. tsagaan hermiin urd ui tumen moriton chimeeguihen egnen zogsoh agaad elee, hereenuud yu boloh talaar medej baigaa ni ilt buguud olnooroo toiron nisne. tsagaan hermiin deeguur udur bolovch olon bambar assan baih buguud deeguur zurh aldam shooroon tumen tsegeg guildene. Dain eheljee. etses tugsgulgui tsus, uhel daraa ni yalalt... yalsnii daraa ih haan morilj baina. bugd doosh haran gem hiisen met archaagui suhrun suuna. huu haan gej hen boloh yamar hun bolohiig ter ogtoos harj baigaagui tul tolgoi urgun harah getel ahlagch hazgar uvgun tuunii tolgoig doosh bolgon hultsengui 4-n hululsun heveer. tsaashih daind uvgun tedniig hat suusan daichin bolgoj humuujuuleh buguud 9 huu tuuniig etseg shigee hundelne. negen tulaanii uyer tednii amiig avaran uuruu uhsen baina /tovch bichij baigaag anhaarna uu/ olon jil ungurcheee. Huu 40-50 garan nas hurch hertsgii hartstai nuurendee sorvitoi ogtoos uur hun bolson baina. dain urgeljilseer l. /magadgui ted irak hurtel daitsan baih hehe/ Huu tumtiin noyon bolson baih ba ger ornoosoo surag tasarch ali hediin mash olon jil bolson baina. Odoo tuunii ger ni dainii talbar ger bul ni tserguud ali hediin boljee. Tomoohon hotiig ezlen avaad huu /uvgun bolson/ baraa bologch janjnuudiinhaa hamtaar hot uruu oroh ba tserguud hultesnguigeer 4 hullun suhrun suujee. tereer tserguudee nevt harah met aimshigtaigaar harsaar hotiin haalgaar orloo. getel negen huu /16-18 nasnii/ tuuniig harahaar tolgoi ul medeg deesh bolgoh buguud hajuud ni baigaa hashir tseger tuunii tolgoig uuruu tolgoi gudaisan heveer doosh bolgoloo. Uvgunii / huugiin / setgel huduljee. Gevch tuuniig il gargasangui. aaviigaa eejiigee, ehneree bas ter ued turuugui baisan huugee, aaviin orond aav bolson ahlagchiigaa, and nuhduu ergen sanalaa . Hugshin ni zaluugaa surgaj bas zaluu ni hugshiduu halamjilj baisan hunii saihan setgel odoo hurtel tasraagui umsanj. THE END
Yerunhii sanaa gaa l bichlee shuu !!!
Chi zaaval ehleed minii bichsen tuuhiig unshij oilgood daraa ni duuniih ni ayan /Linken park-FAINTdeer tusuulun bodooroi. harin daraa ni nadad yamar sanagdsan talaaraaa bichne biz. Chamd az jargal husey
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Тендер гэх юм уу даа...
2009 оны 03-р сарын 02 Нийтэлсэн BagalzuurУлаанбаатарт 2007 оны 9 дүгээр сар 14-ний 12:09 минут. Өнөөдөр толгой өвдөөд байгаа ч санаж бодож байгаа зүйлсээ бичмээр санагдлаа. Эх орныхоо талаар, Монгол улсынхаа тухай, бас бид гэж хэн бэ?
Оршил
Бид гэж хэн бэ?
Шүлэгч Чойном нэгэнтээ “Тал сайхан нутгийнхаа ташуур чинь тэсгэм жавар дор сүүн шүдээ тас зууж сүх шиг биш ч гэсэн алх шиг болтлоо хатуужсан...” гэж тэр үеийнхнээ томьёолсон нь бий. Харин бид...? Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр биднийг цаг үе алх шиг биш юмаа гэхэд хутга шиг байхыг шаардах боллоо. Хутга гэж юу билээ? Жижиг бас хөнгөхөн хамгийн гол нь хэрэглээ болон хөнөөлийг нь зүйрлэхийн аргагүй. Бид хутга байх ёстой. Тэр хутга Үндэсний хэв загварыг агуулсан байх ба дэлхий ертөнцийнхөө өнгө аясыг дагаад хэмжээний хувьд ямар ч байж болно.
Бидний амьдарч буй энэ ардчилсан нийгэмд чи өөрийнхөө эрхийг боломжит хамгийн дээд түвшинд эдлэх боломжтой, гэвч хэн нэгний эрх чөлөөнд халдаж үл болно. Энэ нь Их эрхийг дагаад их үүрэг ирэх нь зүйн хэрэг гэсэн үг юм. Харин бид эрхээ эдэлдэг боловч үүргээ бага ч болов биелүүлсэн нь үгүй. Хэзээ ч зоос нэг талтай байдаггүйн нэгэн адил бид үүрэг, хариуцлагийн талаар ярихгүй бол энэ Халхын хавтгай маань Хуучин хүүгийн хөмөрсөн тогоо, Эрлэг ахын тамын тогоо байсаар л байна.
Ардчилалын буянаар хэвлэл мэдээллийн олон суваг гарч хэрэгт дуртай мань мэтийн шавайг хангах болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Тэдгээрээс харахнээ сайд дарга нараасаа эхлээд цалингаас цалингийн хооронд мань мэт, өөрийн дураар бус амьдрал л тэднийг ийм байдалд түлхсэн гэлцэх биеэ үнэлэгчид, харагдсан бүхнээ хормойдох гудамжны дуучин бацаанууд хүртэл хууль, дүрэм гэж мэддэггүй бололтой. Тэр ч битгий хэл цагдаа сэргийлэх нь хүртэл хууль дүрмээ мэддэггүйн харгайгаар “Та нар намайг нэгжих эрхгүй” гэж хэлсний төлөө найзыг маань цоо эрүүл байхад нь эрчүүдын эрхийг хамгаалах төвд /Эрүүлжүүлэх байр/ нэг хоног “амраасан” сурагтай.
Тэр ч үл барам 2 сая гаруйхан ах дүү нарынхаа амьдралаар, идэх хоолоор нь тоглосон сайд дарга нар хийсэн буруу үйлдлийнхээ төлөө “Би хариуцлагаа хүлээнээ, албан тушаалаасаа огцорлоо” гэж байсан санагдана. Бас ингэж хэлээгүйг нь тоолбол салаа цэргийн хуруу ч элбэг цөөднө. Угтаан бол тэд хариуцлагаа хүлээгээд сэнтийгээсээ буух бус харин ч эх орноосоо урвасан гэсэн зүйл ангиар шийтгэгдэх ёстой баймаар. Эсрэгээрээ тэд их эрх эдэлж төрийн чухал ажил хашихын хамтаар алтан саатай торгон дээл өмсөж, модон хусуур хөндлөн хавчуулан таахалзана. Ямар их завтай хүмүүс вэ? Ямар арилсан тодор вэ? Тэд үүрэг гэж юу байдаг, түүний талаарх ойлголт үгүй бололтой. Харин хэдэн төгрөгөөр юу авснаа телевизээр ичих нүүргүйгээр бурна. Тун удахгүй Гарьд магнай кинон дээр гардагтай нэгэн адил наран гэрэлт, шашин төрийг хослон баригч, уулын спортын мастер, нэрт орчуулагч, шашин судлаач, шар дээлтэй ардчилсан нийгмийн анхдугаар Их Богд хатантайгаа наадам үзэх ба сайдын морь түрүүлж, УИХ-ын гишүүн бөхийн барилдаанд түрүү булаацалдаж, нэг яамын газрын дарга сур харваанд үзүүрлэх вий. Бие даан амьдрах төрөлх араншингаараа амиа боддог, хамаатан ах дүүсээ анхааран үздэг уламжлалт сэтгэлгээнээсээ салахгүй байсаар нэг нэгэндээ барьцаалагдсан монголчууд ихийг бүтээж улс орноо хөгжүүлнэ гэдэг ёстой лөөлөө болох шиг боллоо. Хийсэн ч хийгээгүй нэг нь матарлана, хийхгүй байсан ч хаа нэгтэйгээс хэн нэг нь шүүмжлэнэ.
Монгол стратеги
Энэ улсын хөгжилд хариуцлагатай, бас удирдан зохион байгуулдаа мэргэшсэн хэн нэгэн хаа нэгтээ лааз өшиглөөд явж л байгаа. Бидний аз жаргалтай, элбэг хангалуун амьдралыг бий болгогч тэр эрхэм хэн бэ? Тэр хаа байна? Жинхэнэ Монгол хөгжлийн загварыг бий болгоцгооё.
Бидэнд хэрэгтэй цоо шинэ нийгмийн байгуулал, бүтэцийн талаар би ярихыг хүсэж байна. Одоогийн төрсөн жалга, гэрийн буйраараа хүртэл талцаж, хааяа таалагдаагүй нэгнийгээ нууцхан цааш нь харуулж, авилгалд автсан 76+1 түүнээс салбарласан нийгмийн байгуулалыг би таашаадаггүй. Хүн төрөлхтний бодож олсон хамгийн шударга энэхүү засаглалаар бид цаашдаа хөгжих нь дамжиггүй боловч тодорхой үр дүнд хүрэх хүртлээ багагүй цагийг хойноо хийх бололтой. Цөмөөрөө хэлэлцэж байгаад тендер зарлая ! Улс орноо говь хангай хосолсноор нь хөгжлийн түвшингээр нь ангилж томоохон муж, аймгуудыг бий болговол ямар вэ? Харин тэргээрийн захирагчдыг нь дэлхий даянаар тендер зарлаж Дэлхийд танигдсан томоохон нэр хүндтэй чадвартай нэгнийг нь сонгоё. Магадгүй тухайн мужийн орлогийн тодорхой хувийг амлая. Хэр их орлого олно төдий чинээгээрээ ашгаа аваг. Муж бүр өөрийн хөгжих арга зам хуулиа хүртэл өөрсдөө тодорхойлог. Захирагч өөрөө бүх асуудлаа бие даан шийдэх эрхтэй ба удирдах багаа бүрдүүлэг. Тэр хүн ямар ч орны иргэн байж болно. Гагцхүү мэдлэг боловсролтой нэгэн байх ба Монгол улсын засгийн газар түүнээс өөрийн удирдаж буй мужийн орлого ард иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар үр дүн л хүсье. Чадсан нэгнийг нь цааш нь удирдуулая. Мужийн иргэдийн 60-70%-ийн саналаар тэр удирдагчийн огцруулах ба эрхийг нь ард түмэнд атгуулая. Ингэж байж тэр удирдагч ард иргэдийнхээ төлөө сайн ажиллаж, ашгаа ч хүртэж манай мулгуу улстөрчдөөс ч ангид байж чадна. Бүх мэдээлэл нээлттэй байх ба хууль эрх зүйн хэрэгжилт бодлого зөв явж буй мужуудын ард иргэдийн амьдрал дээшлэхийн хэрээр нөгөө мужууд нь суралцаад дагаад яваг бас хөгжлөөрөө өрсөлдөг. Мужийн захирагч мужаа төлөөлөн гадаад орнуудтай харилцах бүрэн эрхтэй байх ба хөгжлийн зорилгоо хэрхэн тодорхойлноос хамаараад аж үйлдвэржсэн бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутаг гээд хар аяндаа хөгжөөд эдийн засгаа бэхжүүлээд ирэх болов уу гэж бодож байна. Харин тэдгээр удирдагчдыг хянадаг ерөнхийлөгч болон түүний баг хөгжлийн стратегид анализ хийж байхад л хангалттай. Мужийн дотоод асуудал хэрэгжүүлж буй арга хэмжээнд хөндлөнгийн хяналт тавина уу гэхээс оролцох эрх олгохгүй. Муж хоорондоо худалдаа наймаа хийх, дэд бүтцээ хөгжүүлэх бодлогоо өөрсдөө боловсруулах ба хөрөнгө оруулалтыг татах хуулийн таатай орчныг өөрсдөө боловсруулаг, гагцхүү Монгол улсын тусгаар тогтнол, нэгдмэл байдлыг хүндэтгэх ёстой. Монгол улсын иргэн аль ч мужид амьдрах эрхтэй байх тул тэр муж энэ мужийнх гээд хоорондоо талцаад байх зүйлгүй. Үндсэндээ хөгжлөө өөрсдөө тодорхойлж буй “томоохон аймгууд” л юм чинь. Харин гадаад иргэдийн цагаачлал, Монгол гэсэн үндэсний үзэл, нэгдмэл байдал, гадаад бодлогийг Монгол улсын засгийн газар хариуцах ёстой. Ажиллах цар хүрээ ч багасаж байгаа тул дотооддоо бус илүү макро түвшиндээ анхаарлаа хандуулна гэсэн үг юм. Үүнийгээ Монгол стратеги гэж нэрлээд хөгжлөөрөө Дэлхийд гайхуулая, Монголоороо омогшоё. Нийт Монгол туургатны сүүлчийн найдвар болсон Ар Монголоо хөгжүүлж Их Монгол улсаа байгуулцгаая.
Хамгийн гол нь Улаанбаатар төвтэй хөгжил бус бүс нутгийн бие даасан хүчирхэг эдийн засгийг хөгжүүлье.
Жич: Мунхаг миний бодлоор дараагийн Тэмка ахыг төртөл энэ удаадаа амьдууд нь аргаа олоод дэлхийн чадвартай гэсэн удирдагчдаар тэжээлгэвэл ямар вэ Монголчуудаа?
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Xонин гүрвэл
2009 оны 03-р сарын 02 Нийтэлсэн BagalzuurОлон хүний ажил амьдралдаа яарах их хотын хөдөлгөөн үргэлжилсээр…. Энэ хотод янз бүрийн ааш аяг, итгэл үнэмшил, ашиг сонирхолтой олон нөхөр амьдардаг юм.
Бидний далд ертөнц, сүсэг бишрэлийн талаар уншигч тантай хөөрөлдье хэмээн Багалзуур анд нэгэн сэдвийг ишлэн авч 21-р зууны хүн, ардчилсан улсын иргэн танд товчхон толилуулсу.
Эх орныхоо өнөөгийн байдлыг би хүү нь юм болохоороо үүрээ хөндүүлсэн шоргоолзны үүр мэтээр төсөөлдөг. Хэрэв хүрэн бөөртэй нөхөр байсан бол хурдан сөнөөсэй л гэж бодох байсан байх. Дээдэс нь жорлондоо хүртэл хууль зохиогоод эхлэхээр чинь доодос нь яаж хөлөө олох вэ дээ. Хууль дүрэм, хариуцлага гээч чухам юу болохыг ойлгоогүй 21-р дууны монгол хүн намайг бусад нь зэрлэг хүн гэх нь аргагүй бизээ. Үүнийг доор сийрүүлье.
Өчүүхэн миний бүдэгхэн санахын энэ соёлт нийгэм үүсэх явцад анхлан филисофи, бүдүүлэг одон орон судлал үүссэн гэж уншсан санагдана. Тухайн үеийн хүмүүс үр тариа тариалах, хураах, аж байдлаа хэвийн авч явах нь цаг уур, ган гачиг, цас бороо, түүний хүчин зүйлээс ихээхэн хамаардаг байжээ. Энэ үеэс л байгалийн сүрт үзэгдэл, мөн хүмүүний амьдрал ч гэсэн тодорхой нэг тойрогтой (цикль) гэж үзэн түүнийгээ тэмдэглэн үлдээсэн. Цаг хугацааны шалгуурыг даван туулж энэ цаг үеийг хүрсэн нь байгаа, баларч арга болсон нь ч гэсэн мөн бий л байх. Үндсэндээ амьдралыг танин мэдэх, түүнийг томъёолох гэсэн оролдлого л гэж ойлгох нь зүйтэй мэт.
Гэтэл бид өнөөдөр урьдын адил өөртөө биш хэн нэгэнд эсвэл огтоос хараагүй зүйлдээ үхэн хатан итгэдэг. Жишээлбэл бурханд, үзмэрчид, ламд гээд л далдын шидэнд зарим нь Ромбо гарагийнханд гээд л... Үүнийг зарим нь уламжлал гэж тайлбарлана.
Шинэ Монголын иргэн бид интернет ашиглаж дэлхий ертөнцийн явдлыг мэдэж бас тэдэн шиг амьдарч байгаа мөртлөө шинжлэх ухаан хөгжөөгүй эрт баларын оюун бодлоор амьдарч байгаад хамгийн том дутагдал байна уу даа гэж би ойрд бодох боллоо.
Өөрийн амьдралаа хүнд даатгана гэдэг бол жинхэнэ тэнэглэл гэж би боддог. Бид хэтэрхий тахин шүтэмхий, хараар буюу сохроор итгэдэг нэгэн сул талаар хүмүүс бизнес хийгээд байх шиг.
Нүүх, үсээ засуулах, хол явах, гэрлэх, зээл авах, эмчид үзүүлэх гээд л тус бүрийн өдөртэй байхаас гадна үүнээс ч олон үйлийг заавал тэрхүү өдөр нь гүйцэлдүүлэх ёстой гэх. Юу гэсэн үг вэ энэ чинь? Арай л хүүхэд хийж болохгүй өдөр гэж тусгайлан заагаагүй байх юм. Магадгүй байдаг биз. Зарим нь эм залахад тааламжгүй өдөр гээд гүрийсээр нүд аньж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Хүн үхсэний дараа ямар амьтан болох, хүүхэд төрвөл ямар хүн болохыг нь хүртэл урьдчилан хэлээд өгчихөөр чинь ямар хэрэг байх вэ дээ. Уг нь эцэг эх нь хүүхэддээ ямар хүмүүжил олгосноос л тухайн хүүхдийн төөрөг зурагдмаар юм.
Ямар ч улс үндэстэнд зан заншил, үндэстний ухамсар гэж байх ёстой л доо. Гэвч бид хэтэрхий туйлшраад байна.
Гэтэл нөгөө гайхал Арго чинь зурхайч болчихсон, Тэрбиш энэ тэр гээд баахан нөхдүүдтэй ана мана үзэж байх юм. Энэ нь ч Монгол тоолол, тэр нь ч хужаа тоолол гээд. Аль нь үнэн байх хэнд хамаатай юм бэ? Тэдгээр хүмүүст л биз. Нийтээрээ дагаж мөрддөг зан үйлээ ядаж нэг өдөр хэрүүл уруулгүй хийж байвал хэн хэндээ амар байхсан.
Ингэж нийтэд хууль мэт тулгаж, амьдралд нөлөөлнө гэж айлгасан зан үйл өөр соёлжсон улсад байдаг болов уу. Өвчин ороовол үзмэрчид нь “танайд нэг хүнээс авсан хар юм байна. Түүнийгээ хая” гэнэ. Ажил бүтэхгүй байна, юунаас болсон байна үзэж өгнө үү гэхэд лам нар нь “ийм засал хийлгэ” гэнэ. Галзуурч байгаа юм шүү. Тэгэхээр л болчихдог юм гэнэ. Сэжгээр өвдөж, сүжгээрээ эдгэдэг зарим хүмүүст дом төдий болдог л байх. Арай л “чиний эхнэр чамд биш надад зохих нигууртай юм байна” гэж хэлэхгүй юм.
Энэ цагт тодорсон гэгээнтнүүдээр засал хийлгэж, гүрэм тавиулснаараа сайн болдог бол бид аль хэдийн “Азийн бар” болчихсон байхгүй юу.
Лам нар хүртэл ядарсан мань мэт дээр бизнес хийгээд байхаар чинь ямар хэрэг байх вэ дээ. Би уг нь лам нарыг хүмүүст мөнгөөр бус үнэгүй буян хийж, бурхны гүн ухаан судлах ёстой хүмүүс гэж ойлгодог. Буян номоо хөөж, гүн ухаан бясалгаж суудаг эрдэм төгс лам энэ үед байхгүй нь лав.
Би бүр гайхаад байгаа юм. Европийн улсууд, Америк тэс өөр шашинтай. Гэтэл цагаан сараар нэг ч удаа мөрөө гаргаж үзээгүй, ажил хэрэг нь бүтэхгүй боллоо гэхэд очоод уншуулчих ламгүй хүмүүсийн амьдрал яагаад биднээс илүү байгаа юм болоо? Эсвэл манай лам нар халтуурдаад Түвд хэл мэдэхгүйг минь далимдуулж 1-100 хүртэл тоолчихоод адаг сүүлд нь нүүр уруу түй түй гээд байгаа юм бол уу? Зүгээргүй төлбөртэй тэр нь. Бодох л асуудал.
Энэ мэт шашны ч юм шиг, аж байдлын эсвэл зурхайн бичигдээгүй “хууль”-ийг бид үхэн хатан дагадаг, дагах ёстой гэж сохроор итгэдэг атлаа яагаад хог хаяж болохгүй, хулгай хийж болохгүй, хүн албал чамайг бүр айхтар шийтгэнэ гээд цагаан дээр тас хараар биччихсэн хууль байхад үүнд итгэл үнэмшилтэй ханддаггүй юм бэ? Аль болох өөрт амраар шийдэж түүнийг үл гүйцэлдүүлэхийг хичээнэ.
Товчхондоо өөртөө итгэдэггүйгээс хэн нэгэнд эсвэл ламд бүхнээ даатган, үзмэрчид үзүүлж, бүтэх эсэхээ урьдчилан хэлүүлэх дуртай хүмүүс.
Эсвэл бид үнэхээр итгэл үнэмшлээрээ хонин гүрвэл болж төрөхөөс үхтлээ айдаг улс уу.
Хүн ямар ч шашин шүтэж болно л доо. Үүнд би шүүмжлэлтэй хандах гээгүй. Мэдээж ганцхан бурхан байгаа. Би түүнд итгэдэг. Дэлхийн олон хүмүүс өөр өөрийнхөөрөө нэрлэж, тус тусын зан үйлийг хийдэг болохоос.
Хүн уур уцаар, атгаг санаа, гэм хор, шунаг сэтгэлгүй энэ насыг элээвэл болоо биш үү. Энэ насаа дуустал хүн өөрөө бурхан байя л даа.
Миний хувьд насан өтөлж бурхны орон зорих тэр цагт аврал эрнэ гэж бодож байгаа. Худлаа хэлж, хулгай хийлгүй шударгаар амьдарсан байхад өчүүхэн намайг хүлээж авч л таараа. Харин өнөөдөртөө би хүссэн өдрөө үсээ засуулж баймаар байна.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 25
Эерэг бодол vs Эсрэг бодол
2009 оны 03-р сарын 02 Нийтэлсэн BagalzuurНад шиг бусдаас бага хөдөлмөрлөж, бусдаас ихийг олох хүсэлтэй “празит” үүлдэрийн хүмүүс нэн цөөн бизээ.
Би л тэгж бодож миний л зөв болохоор магадгүй төр засаг хүртэл бор гэрт минь морилж, хүүхдийг чинь сургууль дээр нь тэжээж, намайг саятан болгоно гэж амлаж буй биз. Үндсэндээ төр намайг тэжээх нь зүй ёсны хэрэг гэж би бодоод байгаа юм л даа.
Эцэг эх хүүхдийг минь харах ёстой харин сургууль цэцэрлэг дээр нь төр хооллоод өгөх хуультай юм чинь арга ч байж уу дээ. Нийт нь нэгнийхээ төлөө !!! Би ч азтай золиг л доо. Ямар азаар тэр шар толгойгоо өөрөө мэддэг, рискээ өөрөө үүрдэг тэр оронд нь төрчөөгүй юм.
Зарим хүмүүс ухаантайг нь гайхаж бас тараасан мөнгийг нь архитай нь зусалж сонгочихоод адаг сүүлд нь 76 ухна, гахай, нохойн дээрээ тултал муулдаг зуршил янаг ханиаднаас ч илүү газар авчээ. Дуугүй л өгсөнийг нь л гударна биз дээ.
Хар үгээр бол 76 хүний буруутай үйл ажиллагаанаас бидний амьдрал доройтож байна гэсэн үг л дээ.
Тийм ч байж магадгүй.
><
Одоо харин хэн нэгний гарыг хараад биш, миний амьдрал надаас л шалтгаална, хар толгойгоо ясан болтол нь “би мэдье” гээд зоригтой төсөөлж үзлээ.
Надад “чиний гэдэс хоолтой юу, хоосон уу” тэр бусдад хамаагүй, надад л хамаатай юм шиг тэнэг бодол төрөөд эхэллээ. Бас хүн болж төрчихөөд цоо эрүүл, насан залуу энэ биеийг чинээнд нь тултал ашиглаж чадахгүй байж бусдын олсныг өөрт хамаатай мэт амаа ангайн тэтгэмжээр амьдарч байгаа ч юм шиг. Шал балай юм. Яагаав нөгөө хөөрхий хэд мөнгөө алдаад төрөөс хохирлоо барагдуулсан нь энэ төрийн ачлал бус жинхэнэ олон татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан гэсэн тэрслүү бодол гэсэн үг л дээ. Төрийн сүлд өршөө...
Тэгэхлээр “Өөрөө өөрийнхөө төлөө” гэж бодвол махан биеэ “чи өөрөө л тэжээж, ундалж, хувцаслах ёстой” гэсэн энгийн нэгэн парадокс гарч ирнэ. Үндсэндээ чи амьдралаа залгуулаад явж чадахгүй бол үүнд хэн буруутай вэ? гэсэн асуулт л даа.
Миний ухаан хүрэхгүйгээс гадна илүү юм бодвол толгой өвдөж магадгүй. Бэлэнчлэх сэтгэл хөдлөөд аль нь зөв юм болохыг мэдэх хүсэл байвч сачий хүрэхгүй нь. Миний өмнөөс та бодоод өгөөч тэгэх үү?
?
Энэ асуултыг танд үлдээе.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 11
Багалзуур андын түүх гэх юм уу даа эсвэл юмалзгана ч гэдэг юм уу....
2009 оны 03-р сарын 02 Нийтэлсэн BagalzuurТа нарынхаар бол та нартай л адилхан “онцгой замнал”-гүй гэдгээ эхлээд нотлон харуулах нь зүйтэй байх. Үр дүн нь бусадтай яг адилхан бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг нэг хов хоосон махан толгой.
Балчир нас
Учир мэдэхгүй жаахан байхад минь ээж минь намайг цэцэрлэгт явуулаагүй мөртлөө гэрт өглөөнөөс орой болтол цорын ганц хүү болох намайг цоожлон тарчлааж, одоо бодоход Орос ном хань болгон бариулаад үлдээдэг байсансан. Гэр маань нэг давхарт байх бөгөөд худалч хүнд надаас том хулгана хааяахан гүйж жорлон оруулахгүй намайг зовооно. Ээжийн хуучин цэнхэр дээлийг нөмрөн хувцасны шүүгээний доороосоо 3-р давхарт хэлд орсноосоо хойш хэдэн жил амьдарч билээ. Ээж аав 2-ыг ажлаасаа иртэл би тавцангаасаа буухгүй бөгөөд ирэхэд нь л 00-ийн өрөө уруугаа тэнхээ мэдэн гүйж муусайн хулгануудтай ач тач нэгийгээ үзэх бяр амтагдах нь нэн таатай.
Тэр нэг номны гоё сайхан зурагнуудыг одоо хүртэл би санадаг юм. Хуудас бүрээр нь нэг бүрчлэн цээжлэн мэдэхгүй ч гэсэн олон үсэгнүүдийг нь толгой дарааллан нүдэлж амжсан. Ээжийн минь юм бичиж байна гээд сараачих, миний сараачих хоёр тэс өөр харагддаг нь надад их л сонин санагддаг байж дээ. Тэр л үед 35 үсгээ дарааллаар нь мэддэг болсон ба дундаас нь асуухаар таг болчихдог махан толгой байлаа.
Бага нас
Хагас жил цэцэрлэгт өгч намайг башийлгаад 7 настай анхны 1-р ангид тээр жил өгдөг юм байна. Хэхэ бас ч үгүй үсгээ бүрэн мэддэг 10 хүртэл тоолчихдог тухайн үедээ болбол “үеийнхнээсээ тасарчихсан” амьтан анхны хичээлдээ ортол, сүүлд хамт 10-р ангиа төгссөн нэгэн анд маань тэр үед 100 хүртэл тоолоод, харин 4-р ангиасаа шилжсэн, одоо ч нэрийг нь мэдэх нэгэн нөхөр хэдэн сарын дараа минутанд 200 хүртэл үг уншиж аазгай хөдөлгөх боллоо. Гэвч би өөрийгөө ялж чадаагүй. Харамсалтай нь надад олны дундаас онцгойрох хүсэл байсангүй. Гайхан бишрэхээс биш “би чадий шдээ, чаднаа би” гэж бодож явсангүй. Доошоо ч үгүй, дээшээ ч үгүй алтан дундуур явах нь зүйтэй гэсэн ёоёотой бодол тухайн үед л хоногшсон байх гэж би боддог юм.
Угийн кино урлагт элэгтэйг минь эс тоон (одоо ч тийм) ням гарагт гардаг 4:10 цагийн кино үзүүлэхгүй намайг тарчлааж цусаар уйлсан ч эс зөвшөөрсөн тул муу ээжийн шазруун занг л дийлэхийн тулд үг үсэг холбож сурсан. Бас муухай бичлээ гээд дэвтрээ уруулж нүүр уруугаа шидүүлээд, шөнөжин уйлж, хуулж хонохдоо 7 настай балчирхан толгойдоо надад хэрэг болно, миний төлөө л ингэж байна гэж бодсонгүй. Арга ч үгүй биз дээ жаахан байж.
Багшийн өгсөн багахан даалгаврыг бүрэн хийгээд онцсайн сурч л байвал надад тэр нь “хаваасаг” байсан юм чинь. Илүү юм хийж энэхэн биеэ зовоох хүсэл байсангүй.
Махан толгой чинь илүү ихээр сурч мэдэхийн хүсэл гээч юу болохыг ойлгосонгүй, амттай юм идэж, аав ээждээ эрхэлж байвал тэгээ л болоо....
Шилжилтийн нас
Томрох тусам анд найз олонтой боллоо. Бас ч үгүй тооны ангид суралцах болсон авч “тэнэг” найзуудынхаа дээд ангийн тооны ном шагайж, бүжиг, дуу хийж, дугуйлан секцэнд явангаа үерхэл нөхөрлөл ярилцахыг нь хараад туйлбаргүй зантай махан толгойт чинь ихэд гайхах ба сега тоглоом, Майн Рийд, Жуль Верн, бас кино 3-таа л үнэн ч үлдсэн. Заа тэгээд л өдөр хоног ээлжлэн 10-аар ангиа сайн дүнтэй дүүргэж дээ. Харин худлаа хэлж хулгай хийж, архи тамхи гээчийг амандаа битгий хэл хамартаа ч хүргэж үзээгүй дээ. Хаа ч хэлнэ...
Өөртөө бус өрөөл бусдад найдаж явсаар амьдрал гээчийг ер нь ойлгосонгүй. Аа тэгээ л нэг сургуульд ороод төгсвөл болж л таараа...гэсэн бодол тойрон тойрон эргэлдэнэ.
Тэгэхээр би олны ярьдагчлан байдаг л нэг “урсгалаараа явдаг” хүнээс илүү зүйлгүй, байдаг л нэг нөхөр байгаа биз. Хүн болгоны “түүхэн хуанли” өөр боловч сэтгэлгээ ижил олонхи та нарын өрөөсөн гутал. Эцэг эхийн хэлснийг үглэж байна гээд чихээ дараад өнгөрдөг, үнэгүй юманд нугасгүй, зугаа цэнгэл, биеийн амрыг харахдаа уухайн тас тийм л хүн...
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 14