Эерэг бодол vs Эсрэг бодол
2009 оны 03-р сарын 02, Нийтэлсэн BagalzuurНад шиг бусдаас бага хөдөлмөрлөж, бусдаас ихийг олох хүсэлтэй “празит” үүлдэрийн хүмүүс нэн цөөн бизээ.
Би л тэгж бодож миний л зөв болохоор магадгүй төр засаг хүртэл бор гэрт минь морилж, хүүхдийг чинь сургууль дээр нь тэжээж, намайг саятан болгоно гэж амлаж буй биз. Үндсэндээ төр намайг тэжээх нь зүй ёсны хэрэг гэж би бодоод байгаа юм л даа.
Эцэг эх хүүхдийг минь харах ёстой харин сургууль цэцэрлэг дээр нь төр хооллоод өгөх хуультай юм чинь арга ч байж уу дээ. Нийт нь нэгнийхээ төлөө !!! Би ч азтай золиг л доо. Ямар азаар тэр шар толгойгоо өөрөө мэддэг, рискээ өөрөө үүрдэг тэр оронд нь төрчөөгүй юм.
Зарим хүмүүс ухаантайг нь гайхаж бас тараасан мөнгийг нь архитай нь зусалж сонгочихоод адаг сүүлд нь 76 ухна, гахай, нохойн дээрээ тултал муулдаг зуршил янаг ханиаднаас ч илүү газар авчээ. Дуугүй л өгсөнийг нь л гударна биз дээ.
Хар үгээр бол 76 хүний буруутай үйл ажиллагаанаас бидний амьдрал доройтож байна гэсэн үг л дээ.
Тийм ч байж магадгүй.
><
Одоо харин хэн нэгний гарыг хараад биш, миний амьдрал надаас л шалтгаална, хар толгойгоо ясан болтол нь “би мэдье” гээд зоригтой төсөөлж үзлээ.
Надад “чиний гэдэс хоолтой юу, хоосон уу” тэр бусдад хамаагүй, надад л хамаатай юм шиг тэнэг бодол төрөөд эхэллээ. Бас хүн болж төрчихөөд цоо эрүүл, насан залуу энэ биеийг чинээнд нь тултал ашиглаж чадахгүй байж бусдын олсныг өөрт хамаатай мэт амаа ангайн тэтгэмжээр амьдарч байгаа ч юм шиг. Шал балай юм. Яагаав нөгөө хөөрхий хэд мөнгөө алдаад төрөөс хохирлоо барагдуулсан нь энэ төрийн ачлал бус жинхэнэ олон татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан гэсэн тэрслүү бодол гэсэн үг л дээ. Төрийн сүлд өршөө...
Тэгэхлээр “Өөрөө өөрийнхөө төлөө” гэж бодвол махан биеэ “чи өөрөө л тэжээж, ундалж, хувцаслах ёстой” гэсэн энгийн нэгэн парадокс гарч ирнэ. Үндсэндээ чи амьдралаа залгуулаад явж чадахгүй бол үүнд хэн буруутай вэ? гэсэн асуулт л даа.
Миний ухаан хүрэхгүйгээс гадна илүү юм бодвол толгой өвдөж магадгүй. Бэлэнчлэх сэтгэл хөдлөөд аль нь зөв юм болохыг мэдэх хүсэл байвч сачий хүрэхгүй нь. Миний өмнөөс та бодоод өгөөч тэгэх үү?
?
Энэ асуултыг танд үлдээе.
Сэтгэгдэлгүй байна